Танилцуулга

       Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны 142 дугаар тогтоолоор БСШУСЯ-ны харьяанд байгуулагдсан Чингис хааны өв, соёлын хүрээлэн нь Монголын болон дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг, өв, соёл, ололт амжилт, түүний угсаа залгамжлагчдын түүхийг гүнзгийрүүлэн судлах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой соёл, шинжлэх ухааны байгууллага юм.

     Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 156 дугаар тогтоолоор тус хүрээлэн нь Соёлын яамны харьяа байгууллага болсон юм.

Эрхэм зорилго: 

     Тус хүрээлэн нь XIII-XIV зууны Монголын төрийн оршин тогтносон түлхүүр буюу үндэсний сэтгэлгээний онцлог, түүх, соёлын үнэт зүйлсийг судлан судалгааны эргэлтэнд оруулж, олон нийтэд сурталчлан таниулснаар өнөө үед үндэсний ухамсар болон эх түүхээрээ бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гадаадын эрдэмтэн судлаачдыг Монгол улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа төвлөрүүлэн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилготой.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

  • Монголын болон дэлхийн түүхэнд Чингис хааны үйл хэрэг, гүйцэтгэсэн үүргийг алдаршуулах
  • Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах
  • Чингис хаан судлалыг Монгол судлалын нэгэн салбар болгон хөгжүүлэх
  • Чингис хаан өв, соёлтой холбогдох баримт мэдээллийн нэгдсэн сан бий болгох
  • Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь судалгаа хийх

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл