ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбар, Чингис хаан музей, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн хамтарсан баг 2021 оны 7 дугаар сарын 25 – 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд Монгол Эзэнт гүрний үеийн дурсгалуудыг малтан судалж олон сонирхолтой эд өлгийн зүйлсийг илрүүллээ.