Мэндчилгээ

   

     Даяаршлын зуунд үндэсний түүх, соёл уламжлалаа хөгжүүлэн, сэргээх Дэлхийн Монгол судлалд Эзэн богд Чингис хааны өв, соёлыг тусгайлан судлах шаардлага тулгарч байна. Их Монгол улсыг үндэслэн байгуулж, Монголын түүхийн алтан үеийг эхлүүлсэн хоёрдугаар мянганы суут хүмүүн, Их эзэн Чингис хааны намтар, үйл ажиллагаатай холбогдох түүх, археологи, сурвалж бичгийн судалгааг дэмжин хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахад манай хүрээлэнгийн зорилго оршино.

    Бид энэхүү зорилго, чиг үүргийнхээ хүрээнд гадаад, дотоодын эрдэмтэн судлаач, олон улсын судалгаа шинжилгээний байгууллагуудтай эрдэм судлалын нэгдмэл харилцааг хөгжүүлэхэд үргэлж нээлттэй бөгөөд бодитой хандах болно.

     Манай цахим хуудас Чингис хаан судлал, Монголын эзэнт гүрэн судлалын талаар Монгол улсад хийгдэж буй судалгаа шинжилгээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, зохион байгуулагдаж буй хурал зөвлөлгөөн, шинээр хэвлэгдэн гарсан ном, бүтээлийн тухай мэдээллийг тухай бүрт хүргэж байна. 

Мөнх тэнгэрийн хүч, Их хааны суу заль та биднийг үргэлж ивээх болтугай.


ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Н.САРУУЛ
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл