ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН

       Чингис хаан болон Монголын эзэнт гүрний үед холбогдох дараах баримтын бүртгэл мэдээлэл, хайлтын нэгдсэн сан /систем/ бүрдүүлэн, судлаачдын хүртээл болгон үйл ажиллагааг тогтмолжуулахад оршино. Үүнд: Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох гадаад дотоодод хадгалагдаж буй эх сурвалж, судалгааны бүтээл, биет болон биет бус өв, аудео, гэрэл зураг, дүрс бичлэгийн нэгдсэн сан хөмрөг үүсгэн бүрдүүлэхэд оршино.
       Бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 2020 оны 12 дугаар сарын байдлаар дараах тооны баримт бүрдээд байна.

  1. Мэдээллийн санд “Чингис хаан судлал”-ын түүхэн эх сурвалж, судалгааны бүтээл 250 гаруй баримт
  2. Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн дотоод номын сан 150 гаруй ном, хэвлэл
  3. “Чингис хаан судлал”-ын монгол номын жагсаалт 800 орчим
  4. “Чингис хаан судлал”-ын ном, сонин, сэтгүүл доторх өгүүллийн жагсаалт 650 гаруй
  5. “Чингис хаан судлал”-ын гар бичмэлийн жагсаалт 180 орчим
  6. “Чингис хаан судлал”-ын Хөх хотод хэвлэгдсэн ном өгүүллийн жагсаалт 400 гаруй
  7. “Чингис хаан судлал”-ын Англи хэл дээрх ном, өгүүллийн жагсаалт 230 гаруй
  8. “Чингис хаан судлал”-ын Орос хэл дээрх ном өгүүллийн жагсаалт 150 гаруй
  9. “Чингис хаан судлал”-ын дессертацийн жагсаалт 40 орчим
  10. “Чингис хаан судлал”-ын толь бичгийн жагсаалт 10 гаруй
  11. “Чингис хаан судлал”-ын Үндэсний төв номын сангийн тогтмол хэвлэлийн өгүүллийн ном зүйн бүртгэл 350 гаруй
  12. Чингис хаантай холбогдох хууль, дүрэм, журам, тогтоол, шийдвэрүүд  40 гаруй
  13. Гадаадад буй Монголын Эзэнт гүрний үеийн биет ба биет бус өв  30 гаруй
  14. Монголын үндэсний олон нийтийн радио "Алтан сан хөмрөг"-өөс Чингис хаан болон Монголын эзэнт гүрэнтэй холбоотой баримтын жагсаалт 240 гаруй

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл