- ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран Монголын нууц товчоон бичигдэж дууссаны 780 жилийн ойд зориулан “Монголын нууц товчоон судлал” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэнтэй хамтран “Монголын нууц товчоон: Түүхэн газар нутгийн нэрийн судалгаа” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан.
- Үндэсний төв архив - Чингис хааны өв, соёлын бүртгэл мэдээллийн нэгдсэн санг баяжуулах ажлын хүрээнд Чингис хааны өв, соёлд хамаарах баримтын жагсаалт үйлдэх, баримтыг хуулбарлах ажил хийгдэж байна.
- МҮОНРТ – Чингис хааны өв, соёлын бүртгэл мэдээллийн нэгдсэн санг баяжуулах ажлын хүрээнд Монголын Үндэсний Олон нийтийн радиогоос Чингис хаан, Монголын эзэнт гүрний үед холбогдох нэвтрүүлгийг хуулбарлан авсан.
Мөн Монголын Үндэсний Олон нийтийн радиотой хамтран “Нууц товчооны нууцаас” цуврал радио нэвтрүүлгийг цацаж эхэлсэн. Нэвтрүүлэг 100 дугаартай байна. - Монголын Үндэсний номын сан – Чингис хааны өв, соёлын бүртгэл мэдээллийн нэгдсэн санг баяжуулах ажлын хүрээнд Чингис хаан, Монголын эзэнт гүрний үед хамаарах өдөр тутмын тогтмол хэвлэл дээрх нийтлэлийн жагсаалт /1989-2007 оны хооронд хэвлэгдсэн/-ыг гарган, хуулбарлаж байна.
Чингис хааны өв, соёлд хамаарах зарим сурвалжийг хуулбарласан.