ЗГ-ЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

        МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Чингис хааны өв, соёлын хүрээлэн нь хамтын ажиллагааг хөгжүүлэх, талуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав. 
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Үүнд:

  1. Чингис хааны түүх соёлд холбогдох архивын баримтыг гадаад, дотоодоос илрүүлэх, хуулбар хувиар авах
  2. Мэдээллийн сандаа хадгалагдаж буй мэдээллийг харилцан солилцох талаар санал солилцож, хэлэлцэж шийдвэрлэх
  3. Архивын сан хөмрөгт буй цаасан суурьтай болон тусгай төрлийн баримтуудыг талууд харилцан тохиролцож, холбогдох хууль, дотоод дүрэм журмыг үндэслэн хуулбарлан ашиглах
  4. Харилцан сонирхсон эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, эх сурвалжийн эмхэтгэл болон түүний хуулбарыг цахимаар болон цаасан суурьтай хуулбараар солилцох
  5. Эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх
  6. Чухал ховор баримт бичгүүдээр нэгдсэн каталог, үзэсгэлэн гаргах
  7. Хамтын бүтээл хэвлүүлэхэд талуудын оролцоог тохиролцож, хавсралт гэрээ байгуулан ажиллах

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл