Зээрэн хавцал
Хэнтий аймгийн Дадал суманд орших Ононы Зээрэн хавцал.
Ононы Зээрэн хавцал хэмээх нэр “Монголын нууц товчоон”-д нийт гурван удаа дурдагддаг. Чингис хаан Жамухатай байлдаж байхдаа энэ хавцалд орж нуугдсан байдаг. “Монголын нууц товчоон”-ы 129 дүгээр зүйлд: “... Чингис хаан Жамухад тэнд хөдөлгөгдөж, Ононы Жэрэнэ хавцгайд хоргодов. Жамуха өгүүлрүүн, Бид Ононы Жэрэнэд хоргоов” гэжээ. Энд дурдагдах Ононы зээрэн хавцал бол өнөөгийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт орших Дэгэн Жигэн мөн юм.