Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, ШУА-ын Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Соёлын өвийн сүлжээ харилцаа холбооны зөвлөл ТББ нар хамтран Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын нөхцлийг сайжруулах, судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах, соёлын өвийг нийтийн хүртээл болгох, соёлын инновацийг хөгжүүлж аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ойлголцож, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Үүнд:
- Улаанбаатар хот орчмын соёлын өвд хамаарах түүхэн дурсгал, барилга байгууламж, археологийн дурсгалуудын хадгалалт хамгаалалтын орчинд үнэлэлт дүгнэлт өгөх, хамгаалалтын бүс тогтоох, судалгаа шинжилгээ хийх, улмаар соёлын өвийн дурсгалд түшиглэсэн соёлын инноваци шингэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох ажлыг хамтран зохион байгуулах,
- Судалгааны ажилд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хамтран бий болгох, төрөл бүрийн хандивын үйл ажиллагаа зохион байгуулах,
- Судалгааны ажлын үр дүнг олон нийт, мэргэжлийн байгууллага, аялал жуулчлалын компаниудад нээлттэй хүргэх,