ТҮНХЭЛЭГ ГОРХИ

Түнхэлэг горхи


Хэнтий аймгийн Дадал суманд орших Түнхэлэг горхи. 
Чингис хааны өвөг дээдэс болон Чингис хааны намтар, түүхэн үйл явдлуудтай холбогдох горхи бөгөөд хамгийн анх “Монголын нууц товчоон”-ы 5 дугаар зүйлд энэхүү Түнхэлэг горхины орчим Добу мэргэн Алунгоог хатан буулгаж авсан тухай гардаг. Үүнээс хойш Монголын нууц товчоонд Түнхэлэг горхи хэмээх нэр зургаан удаа гардаг. Судлаачдын үзэж буйгаар өнөөгийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт орших Тэнхлэг горхийг Түнхэлэг горхин мөн гэжээ. Уг горхи олон үеийн турш үндсэн нэрээ хэвээр хадгалсаар иржээ. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл