ТҮҮХЭН ДОМОГ БҮРТГЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн судлаачид 2022 оны 4-р сарын 06,07,08-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур сумдын нутагт түүхэн домог бүртгэх ажил зохион байгууллаа.

     Уг ажлын хүрээнд Хархорум хотын түүхэнд холбогдох Мэлхий чулуудын домог, Дойтын балгасны ойр орших Дойтын цагаан нуурын домог, Хатант уул буюу Хотонт уулын домог, Сарлаг толгойн суурины хажууд орших Морин толгойн домог зэрэг Монголын Эзэнт гүрний үеийн хот сууринтай холбогдох түүхэн домгууд, газар усны нэрсийг нутгийн иргэдээр яриулан бүртгэж авсан бөгөөд цаашид дээрх хот суурингуудын түүхийг сурвалж болон аман домогтой холбон судлах юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл