"ТЭНГЭРИЙН АНДГАЙ" ХӨШӨӨ

Хэнтий аймаг
Батноров
“Тэнгэрийн андгай” хөшөө


Хэнтий аймгийн Батноров сумын нутагт орших “Тэнгэрийн андгай” хөшөө. Монголчуудын ахуй амьдрал, хаад ноёдын намтар, үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлсэн ёс заншлуудын нэг нь “анд барилдах ёсон” юм. Энэ бол нийгмийн харилцааны шаардлагаар үүсэн бий болсон нөхөрлөлийн дээд, ах дүүсэх ёсны нэгэн хэлбэр билээ. Монголын түүхийн сурвалж бичгүүдэд “Анд барилдах ёсон”-ы тухай олон жишээ дурдагддаг. Тухайлбал, Монголын нууц товчоонд Тэмүжин шарга агттай найман морио алдан хайж явахдаа Наху баяны хүү Боорчитой Хөхүүрийн талд танилцан анд бололцсон тухай өгүүлдэг. Энэхүү Хөхүүрийн талыг судлаачид өнөөгийн Хэнтий аймгийн Батноров суманд буй хэмээн үзсэн байдаг. 
Хэнтий аймагт хэрэгжүүлж буй “Чингис хаан түүхэн аялал жуулчлалын үндэсний парк” төслийн хүрээнд Батноров суманд “Тэнгэрийн андгай” хөшөөт цогцолборыг цогцлоон байгуулсан нь монголчуудын андлалдах ёсон, нөхөрлөл, ах дүүсэх ёсны ариун нандин харилцааг уламжлуулан хөгжүүлэх, Монгол туургатны хэмжээнд сайн анд нөхдийн зорин цугладаг үндэсний бахархалт газрыг бий болгох боломж бүрдэж байгаа билээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл