ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ УДИРДАМЖ

                                                                                   

 

“CHINGGIS KHAAN HERITAGE & CULTURE” 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛИЙН 
ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ УДИРДАМЖ

                                                   Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Зорилго
1.1. Энэхүү эрдэм шинжилгээний сэтгүүлийн зорилго нь Чингис хааны угсаа гарвал, өв, соёл, залгамжлагчдын түүх, Монголын эзэнт гүрний түүхтэй холбогдолтой шинэ судалгаа, түүний үр дүнг хэвлэн, нийтийн хүртээл болгоход оршино.

2 дугаар зүйл. Чиглэл
2.1. Chinggis Khaan Heritage and Culture (CHC) нь нээлттэй, өгүүлэл хүлээн авах, хэвлэлд бэлтгэх, хэвлэх хураамжгүй, англи хэлээр хэвлэгддэг, нийгэм хүмүүнлэгийн салбарын эрдэм шинжилгээний сэтгүүл юм.

3 дугаар зүйл. Хамрах хүрээ
3.1. Нийгэм, хүмүүнлэгийн салбарын эрдэмтэн, судлаач

4 дүгээр зүйл. Хугацаа
4.1. Өгүүллийн хураангуй, зохиогчийн товч танилцуулга хүлээн авах: 2023 оны 06 сарын 30;
4.2. Өгүүлэл хүлээн авах: 2023 оны 10 сарын 01;
4.3. Редакцын зөвлөлийн хяналт, зөвшөөрөл: 2023 оны 10 сарын 15;
4.4. Засварлах, хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх: 2023 оны 12 сарын 15.

5 дугаар зүйл. Ерөнхий шаардлага
5.1. Зохиогчийн өөрийн хийсэн судалгааны ажил байх;
5.2. Урьд өмнө хэвлэгдээгүй байх;
5.3. Шинэ санаа дэвшүүлсэн байх;
5.4. Эрдэм шинжилгээний шаардлага хангасан байх;
5.5. Англи хэлээр бичсэн өгүүллийг хүлээн авна. Хэрэв та өөрийн эрдэм шинжилгээний өгүүллээ /цаашид “өгүүлэл” гэх/ монгол хэлнээс англи хэл рүү орчуулсан бол монгол эхийг хавсаргаж илгээхийг хүсье. Бид таны өгүүллийг чанартай орчуулгатайгаар нийтэд хүргэхэд туслах редакцын зөвлөмж өгөхдөө таатай байх болно.
5.6. Өгүүллийн хураангуй, зохиогчийн товч танилцуулга, өгүүлэл болон бусад шаардагдах мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна.
5.7. Хүснэгт, график, дүрслэл оруулсан бол а) хүснэгт, график, дүрслэлийг бичвэрийн хаана оруулахыг тодорхой заасан байх, б) дарааллаар нь дугаарлах,  в) сайн чанартай хувилбарыг хавсаргах шаардлагатай.
5.8. Төслийн хүрээнд туурвисан бүтээл бол түүнийг зохиогчийн товч танилцуулгад дурдана.

6 дугаар зүйл. Зохиогчийн эрх
6.1. Өгүүлэлд зураг багтсан бол, зургийн зохиогчийн эрхийг өгүүллийг хэвлүүлэгч тал бүрэн хариуцна. 
6.2. Зохиогчийн эрхтэй материалаас эш татахдаа тухайн бүтээлийн редакцын зөвлөлд мэдэгдэж, цахим хэвлэлээр түгээх зөвшөөрөл авах шаардлагатай.

7 дугаар зүйл. Холбоо барих
7.1. Байгууллагын хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 15141, Чингис хаан үндэсний музейн байр, 1 давхар, Чингис хааны өв, соёлын хүрээлэн.
7.2. Е-майл хаяг:    info@chinggisinstitute.gov.mn
       khatanbaatar.ch@chinggisinstitute.gov.mn
       khurelbaatar.b@chinggisinstitute.gov.mn
7.3. Утас: + (976) 7000-0064, 8800-4556, 99907047.

Энд дарж PDF хувилбарыг татаж авна уу.

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл