Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас "СОЁЛЫН ОРОН ЗАЙ" арга хэмжээг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, Денвэрийн гудамжинд 2022 оны 09-р сарын 10, 11-ний амралтын өдрүүдээр зохион байгуулсан.
“СОЁЛЫН ОРОН ЗАЙ” арга хэмжээнд Чингис хааны өв, соёлын хүрээлэн эрхлэн хэвлүүлсэн ном судалгааны бүтээлүүд, “Монголын нууц товчооны түүхэн газрууд” баримтат нэвтрүүлэг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан “Чингис хааны өлгий нутгаар” гэрэл зургийн үзэсгэлэнгийн шилдэг гэрэл зургийн дээжээс танилцуулан оролцов.
Мөн сонирхсон иргэдэд уран бичлэгээр нэр бичих үйлчилгээг үзүүлсэн.