“Шихихутуг ба Монголын төрт ёс, хууль цаазын уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгууллаа.

       Чингис хааны өв, соёлын хүрээлэн нь “Шихихутуг ба Монголын төрт ёс, хууль цаазын уламжлал, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 10-р сарын 28-ны өдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Шинжлэх ухаан академи, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, ҮБХИС-ийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, “Шихихутуг” их сургууль, “Их засаг” олон улсын их сургууль, Хэнтий аймгийн Норовлин сумын Нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
          Тус хуралд “Хуулийн амин сүнс: Чингис хаан ба Шихихутуг”, “Төрийн их заргач Шихихутугийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг”, “Шихихутугийн өв сан, үйл хэрэг ба Монголын хууль цааз”, “Монголын нууц товчоо ба Их Засаг хууль”, “Их заргачийг эргэн эргэцүүлэхүй”, “Шихихутуг ба Чингис хааны Их Засаг”, “Олон улсын харилцаа ба Их засаг хууль: эрт, эдүгээд”, “Төрт ёсны уламжлал ба Шихихутуг”, “Монгол төрийн хөгжлийн уламжлал, шинэчлэлийн асуудал”, “Түүхэн аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлого ба Хэнтий аймгийн Норовлин сум дахь “Шихихутуг-Их засаг” цогцолборын бүтээн байгуулалт”, “Монголын төрт ёсны уламжлал даахь зан үйлийн оролцоо” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл