РАШААН ХАД

Рашаан хад


Хэнтий аймгийн Батширээт суманд орших Рашаан хад. 
Рашаан хад нь нэн эртнээс Монгол нутагт оршин амьдарч ирсэн овог, аймаг, улс үндэстний бэлгэ тэмдэг, тамга, бичиг үсгийн дурсгалыг хадгалсан төдийгүй түрэг, кидан, араб, перс, төвөд, хятад, монгол зэрэг 20 гаруй төрлийн бичиг үсгийн дурсгалтай газар юм. Рашаан хаданд сийлсэн тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь Чулуун зэвсгийн үеэс эхлээд XVI зууны үе хүртэлх он цагт хамаардаг. Тиймээс Дорнод Монголын хамгийн баялаг түүх, соёлын дурсгалтай цогцолбор хэмээн археологичид онцолдог. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл