ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАН ОРОЛЦЛОО.

        “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн хамт олон 2022 оны 08-р сарын 05-10-ны өдрүүдэд хамтран зохион байгуулан оролцлоо.

        Энэхүү хуралд 15 орны 155 судлаачид Чингис хааны түүх, өв соёл, угсаатан зүй, гадаад харилцаа зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тодруулбал,       
📌 “Монголын түүх, угсаатны судлал” нэгдүгээр салбар хуралдаанд-31 илтгэл
📌 “Монгол хэл, уран зохиол судлал” хоёрдугаар салбар хуралдаанд-32 илтгэл 
📌 “Монголчуудын соёлын ертөнц” гуравдугаар салбар хуралдаанд-30 илтгэл 
📌 “Монголчууд ба гадаад ертөнц” дөрөвдүгээр салбар хуралдаанд-17 илтгэл 
📌 “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” тавдугаар салбар хуралдаанд-18 илтгэл 
📌 “Чингис хаан ба өнөөгийн ертөнц” зургадугаар салбар хуралдаанд-27 илтгэл хэлэлцүүлэв. 
       Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллах санал санаачилгыг гаргасан. Түүний санаачилгыг эрдэмтэн, судлаачид дэмжиж, Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо. Мөн холбооны Удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэхээр болов.  

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл