ӨГЛӨГЧИЙН ХЭРЭМ

Өглөгчийн хэрэм


Хэнтий аймгийн Батширээт суманд орших Өглөгчийн хэрэм.
 Батширээт сумын төвөөс баруун урагш Баянгол, Өглөгчийн голын бэлчирт Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын амнаа чулууг шавар хаалтгүйгээр нямбайлан өрсөн хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ойролцоогоор 3 м орчим өргөнтэй, 2 хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл хэрмийн ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх бөгөөд бусад хэсгийг газрын хөрснөөс ялган харахад төвөгтэй болсон ажээ. Хэрмийн зузаан 2.5 м, ханын өндөр дунджаар 2.5-4.5 м хүрнэ. Хэрмийн дунд алсаас тод харагдах гозгор хадан цохиог нутгийн ард “Чингисийн морины уяа” хэмээн ярьдаг. Хэрмийн дотор барилга байсан ул мөр байхгүй  бөгөөд түүний дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэн XII-XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан гэж үздэг.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл