Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын яам, Богд хааны ордон музей, Монголын үндэсний музей болон Чингис хааны өв соёлын хүрээлэн хамтарсан "Музейн бүтээлийн ундарга" номын өдөрлөг 2021 оны 11-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Музей болон соёлын байгууллагуудын хийж бүтээсэн ном, бүтээл, судалгааны ажлууд, түүний үр дүнг иргэд, олон нийтэд танилцуулах, сурталчлах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой нээлттэй арга хэмжээ болж өнгөрлөө.