"МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ: ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН БОЛОМЖ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    Монгол Улсын Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн жил бүр “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Чингис хаан болон Эзэнт гүрний түүхтэй холбоотой эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жил “Монголын түүх, соёлын аялал жуулчлал: өнөөгийн байдал, хөгжлийн боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуультай хамтран 2021 оны 11 сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа. 
    Уг хуралд БОАЖЯ, Соёлын яам, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн,  ШУТИС, МУБИС, СУИС, МҮИС, Мандах Их Сургууль, Жендэрийн Үндэсний Хороо зэрэг байгууллагуудын нийт 20 илтгэгч түүх, соёлын аялал жуулчлалтай холбогдох судалгааны үр дүнгээ хэлэлцүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл