"Монголын Нууц Товчоон судлал" олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

  Монгол туургатны оюуны соёлын охь болсон Монголын Нууц Товчоон хэмээх алдарт бүтээл нь XIII зууны монголчуудын байлдан дагуулал, сэргэн мандалтын түүхийн гол эх сурвалж болдог төдийгүй тухайн үеийн нүүдэлчин монголчуудын хэл шинжлэл, утга соёл, зан заншил, аж ахуй, нийгмийн байгууллыг судлахад чухал эх хэрэглэгдэхүүн болдог монгол хэл, бичгийн хосгүй гайхамшигт дурсгал юм. 

    Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс зохион байгуулсан “Монголын Нууц Товчоон судлал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын нийт 39 илтгэлийг эмхэтгэн хэвлүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл