“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО: ТҮҮХЭН ГАЗАР НУТГИЙН СУДАЛГАА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

     Үндэсний түүх, утга соёлын хосгүй үнэт өв Монголын нууц товчооны 780 жилийн ойд зориулан Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран “Монголын нууц товчоон: Түүхэн газар нутгийн судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 10-р сарын 23 ны өдөр ШУА-ийн Төв байранд амжилттай зохион байгууллаа. 
     Монголын нууц товчоонд бичигдсэн Их Монгол улс, Монголын эзэнт гүрний түүхэн дурсгалт газруудын байршил, газар нутгийн нэрийн судалгааг эрчимжүүлэх судалгааны шинэ үр дүнг танилцуулах, цаашдын зорилтыг тодорхойлох чиглэлээр гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын 20 шахам илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд “Монголын нууц товчоон” дахь газар нутгийн нэр судлал сэдэвт түүх, хэл шинжлэлийн нэр зүй, газар зүйн хавсарсан судалгааны бүтээлийн танилцуулга, нээлт боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл