МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО-ГАЗАР УСНЫ НЭР /ХЭРЛЭНГИЙН ХӨДӨӨ АРАЛ/ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО БҮТЭЭВ.

    Хэнтий аймгийн нутагт Хэрлэнбаян улаан уулнаас урагш, Хэрлэн тооно уулнаас баруун тийш Хэрлэнгийн тохойд далайн төвшнөөс дээш 1300 метр өндөрт орших 30 гаруй километр урт, 20 гаруй километр өргөн тал байдгийг Хөдөө арал гэж нэрлэдэг. Энд "Монголын нууц товчоо"-г бичиж дуусгасан учраас түүний 750 жилийн ойгоор 1990 онд дөрвөн метр гаруй өндөр Чингис хааны номын гэрэлт хөшөөг босгосон байна. "МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО" бол яахын аргагүй МОНГОЛЫН БАХАРХАЛ билээ. 
      “Архад пикчерс” ХХК-тай хамтран 1-5 ангит богино хэмжээний киног бүтээх ажилд эрдэм шинжилгээний ажилтан Ш.Мөнхбаатар удирдан зохион байгуулан ажиллав. “МНТ-ны түүхэн газар нутаг, Хэрлэнгийн хөдөө арал” сэдэвт богино хэмжээний киноны 1-р ангийг 25 дугаар суваг телевизээр олон нийтэд хүргэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл