“МОНГОЛ БАХАРХАЛ-ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэн

        Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/, Баяр наадмыг зохион байгуулах комисстой хамтран Соёлын яамны дэмжлэгтэйгээр “МОНГОЛ БАХАРХАЛ-ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэнг 2022 оны 7-р сарын 9, 10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд, 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олон, ард иргэддээ нээлттэй үзүүлэн танилцууллаа. 
     Энэхүү үзэсгэлэнгээр “Монголын нууц товчноо”-нд дурдсан “Бурхан Халдун” уул, “Дэлүүн болдог”, “Гурван нуур”, “Балжийн арал”, “Хар тугийн овоо”, “Түнхлэг горхи” зэрэг түүхэн дурсгалт 30-аад газар орны 60 гаруй гэрэл зургийг дэлгэн үзүүллээ.


 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл