Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолбор газрын үзэл баримтлалыг боловсруулах ажлын хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн аялал жуулчлалын багш, аялал жуулчлал судлаач доктор Ө.Амгаланг урьж Монголын аялал жуулчлалын салбарын тухай, монголын түүхийг хэрхэн аялал жуулчлалтай холбох тухай, түүхэн аялал жуулчлалын үнэ цэнэ, хөгжлийн тухай, аялал жуулчлалын суурь судалгааг хэрхэн хийх тухай сонирхолтой лекц, танилцуулга, уулзалт зохион байгууллаа.