Батширээт сум
Хулдгар хун
Хэнтий аймгийн Батширээт суманд орших Хулдгар хун. Хурхын голын хөндий рүү түрж орсон хошуун дээр босгосон Биндэрийн овооны баруун хойд талын уулыг “Монголын нууц товчоон”-ы 117 дугаар зүйлд гардаг Хулдгар хун мөн хэмээн тогтоож, самбар босгожээ. Сурвалжид тэмдэглэснээр, “Тэмүжин, Мэргидийн Тогтоагаас олзолж авсан алтан бүсээ Жамуха андад бүслүүлж, Тогтоагийн эсгэл халиуныг Жамуха андад унуулав. Жамуха хариуд нь Увас мэргидийн Дайр усун олзолж авсан алтан бүсээ Тэмүжинд бүслүүлж, мөн Дайр усуны эвэрт ишгэн цагаан морийг Тэмүжинд унуулав. Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд бололцож, Хорхонаг жубурын хөндийд, Хулдгар хуны өвөрт, саглагар модны дор хуримлан жаргавай” хэмээн гардаг.