ХОРХОНАГ ЖУБУР

Хорхонаг жубур


Хэнтий аймгийн Биндэр суманд орших Хорхонаг жубурын хөндий. 
Хорхонаг жубур хэмээх нэр Монголын нууц товчоонд 3 хэлбэрээр 8 удаа дурдагдсан байдаг. Тухайлбал, Монголын нууц товчооны 57 дугаар зүйлд  “Амбагай хаан, Хадаан, Хутула хоёрыг нэр зааж илгээснээр, Хамаг Монгол, Тайчууд Ононы Хорхонагийн хөндийд хурж Хутулыг хаан болгов...”, 117 дугаар зүйлд Тэмүжин Жамуха нар Хорхонаг жубурын Хулдгар хуны өвөрт саглагар модноо анд бололцон амраглалдаж, хуримлан хонов” зэргээр өгүүлсэн байна. Хорхонаг жубур бол өнөөгийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр гурван сумын нутгаар дамжин урсах Хурхын гол дагуу буй урт үргэлжлэх хөндий юм. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл