ХЭРЛЭНИЙ ХӨДӨӨ АРАЛ

Хэрлэний Хөдөө арал


Хэнтий аймгийн Дэлгэр хаан суманд орших Хэрлэний Хөдөө арал.
Хөдөө арал бол Их хуралдай хуралдаж Өгэдэй, Мөнх, Есөнтөмөр хааныг хаан ширээнд өргөмжилж байсан түүхт газар юм. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн ус (Сэнгүр горхи) – оор хязгаарлагдсан 4,000 орчим ам дөрвөлжин км нутгийг эзэлсэн уул тал хөндий хосолсон хээрийн бүс нутаг. Энд Монголын нууц товчоонг бичиж дуусгасан учраас түүний 750 жилийн ойгоор 1990 онд 4 метр гаруй өндөр Чингис хааны номын гэрэлт хөшөөг босгосон байна. Энэхүү хөшөөний нүүрэн талд Чингис хааныг босоо байдалтай дүрсэлсэн байдаг. Баруун хажуу талд нь Монголын нууц товчооны төгсгөл үгийг сийлсэн байдаг. Хойд ба зүүн талаар нь тэр үеийн морьтон баатруудыг дүрсэлж дээгүүр нь тухайн үед байсан овог аймгуудын сүлд тамгануудыг сийлжээ.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл