"Монголын нууц товчоон"-д Монголын их хаадын эртний угсаа гарлын түүх, Их Монгол улсын төрийг үндэслэн байгуулагч Эзэн богд Чингис (1162-1227) хаантны амьдрал ахуй, түүний хэзээ ч үл мартагдах үйл хэргийн тухай тодорхой өгүүлээд зогсоогүй, нүүдэлчин монголчуудын амьдралын шинж төрхийг болитой үнэн зөв утга төгс уран сайхнаар дүрслэн үзүүлж, XII-XIII зууны үеийн Монголын нийгмийн шинэчлэлийн чиг хандлага, өнгө төрхийг олон талаас нь ойлгож мэдэхэд тус тэм болохуйц арвин эх хэрэглэгдэхүүнийг хуримтлуулсан хосгүй гайхамшигт их хөлгөн судар мөн.
Парисс хотноо 1989 оны зургадугаарсарын 20-ны өдөр хуралдсан ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 131 дүгээр чуулганаар "Монголын нууц товчоон"-ы 750 жилийн түүхэн тэмдэглэлт их ойг дэлхий даяар олон улсын хэмжээнд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг хэлэлцэж, санал нэгтэй батламжилсан энэхүү тогтоолд "Монголын нууц товчоон" зохиол нь "Уран сайхан, гоо зүй, яруу найргийн өвөрмөц баялгаараа Монголын уран зохиолын түүхэндгарсан хосгүй бүтээл мөн бөгөөд дэлхийн язгуур урлагийн баян тансаг сан хөмрөгт зүй ёсоор орж байгаа"ег дэлхийн нийтэд анхлан тунхаглан цоморлогт оруулж хэвлүүлэх санал зөвлөмж болгосон байдаг.
"Монголын нууц товчоон" бол Монгол туургатны бичмэл түүхийн хосгүй ховор үнэт дурсгал мөн. "Монголын нууц товчоон" зохиогдож дууссаны 780 жилийн түүхэн ойд зориулан хэвлүүлсэн "Монголчуудын нууц товчоон судлалын чуулган" хэмээх судалгааны бүтээлийн II бодит хэл бичгийн ухааны доктор Эрдэний Пүрэвжавын бичиж нийтлүүлсэн эрдэм шинжилгээний 21 өгүүлэл орсон болно. "Монголын нууц товчоон" зохиогдож дууссаны 780 жилийн түүхэн ойд зориулан хэвлүүлсэн "Монголчуудын нууц товчоон судлалын чуулган"-д орсон эрдэм шинжилгээний өгүүллүүд нь энэ цагийн олон улсын монгол судлалд түүчээлэн тэргүүлэгч байрь суурь эзэлдэг 60 жилийн намтар түүхтэй "Хэл зохиол судлал". "Монгол судлал"(Mongolica), "Монгол судлалын мэдээлэл", "Аман зохиол судлал" зэрэг судалгааны цуврал сэтгүүлд нийтлэгдэж байсныг дурдалтай. Урьд өмнө бичиж нийтлүүлсэн өгүүлэл илтгэлээ бага сага засч, үл ялиг нэмэн дэлгэрүүлж ийнхүү хэвлүүлжээ. "Монголын нууц товчоон" судлалаар чөмгөө дундлөн ажилласан дотоод, гадаадын ахмад эрдэмтэд, орчуулагчдын талаарх мэдээ баримтыг нэгтгэн гаргаснаараа судалгааны болон танин мэдэхүйн ач холбогдолтой гэж үзэж байна