ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР

Хар зүрхний Хөх нуур


Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших Хар зүрхний Хөх нуур. 
Хар зүрхний Хөх нуурт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүжинийг Хамаг Монголын хаан ширээнд залан «Чингис хаан» цол өргөмжилжээ. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ. Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө бий агаад түүнийг тойруулан 108 м голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их, бага 36 хааны модон сийлбэр байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өэлүн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл