Их Монгол улсын нийслэл Хархорум хотын 800 жил, Халхын Автай сайн хааны хүрээ Бат Эрдэнэ зуу хийдийн 435 жилийн ойд зориулсан “ХААДЫН НИЙСЛЭЛ-ХАРХОРУМ” үзэсгэлэнг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн ЭША-чид үзэж танилцав.
Уг үзэсгэлэнд Үндэсний номын санд хадгалж буй Монголын их хаадын хөрөг, түрэг судлаач Радловын 1891 оны Хархорумын экспедицийн зураг материалууд, нанхиад хэлээр бичигдсэн Монголын түүхийн сурвалж бичгүүдийн факсимил хуулбарууд, Эрдэнэзуу хийдийн тухай сурвалж бичиг, номын дардас, ном судруудыг нийтэд танилцуулж байлаа.