ГУРВАН НУУР

Гурван нуур


Хэнтий аймгийн Дадал суманд орших Гурван нуур. 
Гурван нуурын тухай аман домгийг анх судар бичгийн хүрээлэнгийн дарга Онход Жамъян гүн 1928 онд сурвалжлан олсон бөгөөд 1992 онд эрдэмтэн Х.Сампилдэндэв “Эзэн богд Чингис хааны домог оршвой” хэмээх эмхэтгэлдээ Гурван нуурын тухай дөрвөн хувилбар домгийг бүртгэн оруулжээ. Хамгийн түгээмэл хувилбар нь “...Зүүн нуур нь Чингис хаан төрөөд эх нь адууны дэлүүгээр шөл ууснаар Дэлүүн нуур хэмээдэг. Дунд нуур нь өр дундаа аралтай, тэр арал дүв дүгрэг, дээрээ тэгш, өр дундаа бяцхан хонхортой, тойрон битүү усаар хүрээлэгдсэн тэр арлыг төсөөлбөл, хөндлөн гудас хориод алд хир, жараад жилийн урьд өр дахь хонхор нь юм түлэгдэх  халуун нурам байсан гэнэ. Түүнийг Чингис хааны гэрийн буурь гэж хэлдэг. Баруун давстай нууранд Чингис хааны биеийг угааж болгосноор Болдог нэртэй болжээ”. Ерөнхийдөө Дэлүүн нуур, Дунд нуур, Давст нуур хэмээх гурван нуур аж. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл