Долоон болдог
Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд орших Долоон болдог.
Монголын нууц товчоон “Жүрхин иргэнийг Хэрлэний Хөдөө арлын Долоон болдогт бүхүйд дагуулав” хэмээн гардгаас үзвэл Долоон болдог эхэндээ Жүрхиний нутаг байжээ. Мөн Монголын нууц товчооныг энэхүү Долоон болдог, Шилхэнцэг хоёрын зуур ордос бууж бүхүйд бичиж дуусав хэмээдэг. Хэрлэнбаян улаан уулын өвөрт Хэрлэн рүү шургаж орсон Дөрвөлжин, Сүүл, Их улаан толгой, Бага улаан толгой, Олон овоо, Тахилгат гацаа хэмээх долоон жижигхэн толгой байдаг бөгөөд энэ долоон толгойг нутгийн ард “Долоод” гэж нэрлэдэг. Долоодыг судлаачид Монголын нууц товчоонд гардаг Долоон болдог гэж үздэг.