Доктор Б.Түвшинтөгсийн эмхэтгэсэн “Чингисийн чулууны бичгийн судалгаа 200 жилийн түүх: судлаач, бүтээл, тайлбар” номыг Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүллээ. Энэхүү номд Чингисийн чулууны бичиг буюу Чингис хааны ач дүү Есүнгэ ноёны хөшөөний бичиг, Хархираагийн хөшөөний бичиг гэх зэргээр тэмдэглэгдсэн монгол бичгийн одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний дурсгалыг нээж олсон түүх, судалж ирсэн байдал, уншиж тайлбарласан талаарх тойм болон уг дурсгалыг 200 жилийн туршид судалсан зарим бүтээлийг эмхэтгэн олон түмний хүртээл болгож байна.