ДЭЛҮҮН БОЛДОГ

Дэлүүн болдог


Хэнтий аймгийн Дадал суманд орших Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдог. “Монголын нууц товчоон”-ы 59 дүгээр зүйлд анх “Тэнд Есүхэй баатар Татарын Тэмүжин Үгэ, Хори буха тэргүүтэн Татарыг дагуулиж ирвээс, тэнд Өэлүн үжин жирэмсэн байсан Ононы Дэлүүн болдогоо бүхүйд, зөв тэнд Чингис хаан төржүхүй” хэмээн гардаг. Дэлүүн болдогийн талаар XIX зууны сүүлч үеэс Оросын эрдэмтэд судалж байсан бол манай эрдэмтдээс Судар бичгийн хүрээлэнгийн дарга Онход Сангажавын Жамъян гүн 1928 онд байршлыг тогтоох судалгаа хийж байв. Тэрбээр Чингис хааны төрсөн нутагтай холбогдох аман домгийг бүртгэж авсан байдаг. 1958 онд Х.Пэрлээ, 1960 онд археологич Ц.Доржсүрэн нар Онон Балж хоёр голын бэлчирт Дэлүүн болдог буйг баталжээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл