“Дэлхийн өв-Бурхан Халдун, Чингис хаантай холбогдох түүх соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт” хэлэлцүүлэг зохион байгуулав.

     Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Дэлхийн өвийн конвенцын 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Чингис хааны өв, соёлын хүрээлэн болон Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа хамтран Хэнтий аймгийн Чингис хотод  дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “Дэлхийн өв-Бурхан Халдун, Чингис хаантай холбогдох түүх соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

     Тус хэлэлцүүлгийн хүрээнд:

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Ч.Цэцэгбаатар
  • Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал, доктор Н.Саруул
  • Дэлхийн өв-Бурхан Халдун ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор нар илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

    Үүнээс гадна, “Бурхан Халдун Виртуал” үзэсгэлэн, “Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн болон “Чингис хааны өв” номын үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүллээ.
    Хэлэлцүүлгийг зохион байгуулснаар уг асуудалд оролцогч талуудын төлөөлөл асуудлаа хэлэлцэн цаашид Чингис хаан болон Монгол Эзэнт гүрний өв, соёл, Дэлхийн өв Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хадгалалт хамгаалалт чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл