ДЭЛХИЙН ӨВ - БУРХАН ХАЛДУН, ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

    Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц батлагдсаны 50 жилийн ойн хүрээнд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг дахь түүх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, түүний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын яам, Цагдаагийн ерөнхий газар, Чингис хааны өв, соёлын хүрээлэн болон Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа хамтран “Дэлхийн өв - Бурхан Халдун, Чингис хааны өв, соёл" сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг 2022 оны 03 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр сумдад зохион байгуулав.
    Зөвлөгөөнөөр Чингис хааны байгуулсан дэлхий ертөнц, түүний үлдээсэн өв, соёл, Дэлхийн өвийн конвенц, тахилгат газар нутаг, зан үйл, үнэ цэн, ач холбогдол, соёлын болон байгалийн өвийн хадгалалт хамгаалалт, судалгааны талаарх илтгэлүүдийг хэлэлцүүллээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл