Тус хүрээлэнгээс Чингис хааны өв, соёлыг судлах, сурталчлан таниулах зорилгын хүрээнд Монгол Улсын Үндэсний Номын Сан, Үндэсний Төв Архивын хөмрөгт хадгалагдаж буй XVII-XIX зууны үед хамаарах “Алтан навчит нэрт алтан ургийн угсааны аймгийн ноёдын салбар”, “Чингис хааны домог оршвой”, “Суут богд Чингис хааны үлгэр бөлгөө”, “Богд Чингис хааны тахил үйлдэхийн ёс хэрэг хүслийг түргэн бүтээгч цэнгэл хэмээгдэх оршвой” зэрэг эх бичиг, сурвалжууд болон хааны сүлдийн сан, тахилгуудыг түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан, доктор Н.Саруул, судлаач Г.Тайванжаргал нар кирилл үсэгт хөрвүүлэн, галиг, тайлбар хийж хэвлүүллээ.