ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран Монгол Улсын Үндэсний төв Архивын Түүхийн баримтын архив /МУҮТА-ын ТБА/-д хадгалаж байгаа Чингис хааны өв соёлд холбогдох баримтын эмхэтгэлийг бэлтгэн хэвлүүллээ.
Tус архивт хадгалагдаж байгаа баримтууд нь хэдийгээр он цагийн хувьд Чингис хаанаас хойших үед хамаарах боловч агуулгын хувьд өргөн цар хүрээтэй, өнөөг хүртэл эргэлтэд ороогүй байгаа учраас шинжлэх ухаан, танин мэдэхүйн хувьд ач холбогдолтой бүтээл юм. Эмхэтгэлд орсон баримтууд нь /1830-1962/-ын үеийн, Ардын засаг болоон түүнээс хойших үе /1921-1962/ баримтууд багтжэээ.
Агуулгын хувьд Чингис хааны угсаа гарал, тайлга тахилга, туг сүлд, Чингис хааны тахилгын сүмийн тухайд, Монгол улсын үеийн баримтууд нь Ордос дахь Чингис хааны бие ба сүлд тугийг Нийслэл Хүрээний залах болон Туг, Чингисийн сүмийн тайлга тахилгад холбогдож байна. Харин Ардын засгийн газар болон түүнээс хойших баримтууд нь аймаг хошуудад хадгалагдаж байсан Чингис хаанд холбогдох соёлын өвийг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлэх тэдгээрийг хадгалж хамгаалах, Чингис хааны төрсөн газрыг олж тогтоохоос эхлээд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх хүртэлх өргөн хүрээг хамарч байна.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн судлаачид болоод доктор Г.Мягмарсамбуугийн ихээхэн хичээл зүтгэлээр энэхүү эмхэтгэл бүтэн бүрдэж олны хүртээл болж байна.