2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр "Чингис хаан" музейн барилгын бүтээн байгуулалтын явц, дотоод интерьер дизайн, үзүүлэг дэглэлт төлөвлөлтийн хурлыг Чингис хааны өв, соёлын хүрээлэнд зохион байгууллаа.
Уг хуралд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, БСШУСБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Соёлын сайд С.Чулуун, Соёлын дэд сайд М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, "Чингис хааны өв, соёлын хүрээлэн", "Билгүүн Монгол констракшн"ХХК , "Балданс" ХХК, "Интеллект Тауэр" ХХК, "Скайлайн Дизайн" ХХК зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.
Энэ үеэр Соёлын сайд С.Чулуун "Чингис Хаан " музейн ажлын бүх шатны үйл явцтай биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулан шийдвэрлүүлэхээр боллоо.