"ЧИНГИС ХААН- 860" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

       Энэ жил Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс гэр бүл, хүүхдэд чиглэсэн олон төрлийн ажил төлөвлөснөөс “Чингис хаан-860” хүүхдийн яруу найргийн наадмыг 2022.02.22-оос 2022.04.22-ны өдрүүдэд зарлаж,  шилдэг оролцогчдоо шалгарууллаа.
     Тус наадам нь ЕБС-ийн суралцагчдыг “Монголын нууц товчоон” бүтээлтэй гүнзгий танилцуулах, Мянганы суут хүмүүн – Их эзэн Чингис хааны бага, идэр нас, дэлхийн болон Монголын түүхэнд байгуулсан алдар гавьяаг өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, монгол бахархлыг төрүүлж, өв соёл, ёс уламжлалыг сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илрүүлэх зорилготой бөгөөд нийслэл болон орон нутгаас нийт 99  бүтээл ирүүллээ. Үүнээс “Дунд анги” ангилд 71 бүтээл, “Ахлах анги” ангилалд 28 бүтээл ирүүлсэн. 
           Шилдэг оролцогчдод өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн гарын бэлгийг 2022.05.02-ны өдөр гардууллаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
-       2011 оны “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Болдхуяг
-       2020 оны “Болор цом”-ын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш
-       2021 оны “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Болорцэрэн
-       Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Саруул
-       Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Хатанбаатар
-       Мэргэжилтэн Б.Мөнгөнтуул нар ажиллаж дараах шилдэг оролцогчдыг шалгарууллаа. 

Ахлах анги ангилал:

  • 1-р байр    Г.Гантогтох  (Хөвсгөл аймгийн Авьяас сургуулийн 11а анги)
  • 2-р байр    А.Өлзийтогтох  (Дорноговь аймгийн Айраг сумын ЕБС-ийн 10а анги)
  • 3-р байр    Т.Мандухай  (АШУҮИС-ийн лицей сургуулийн 10-р анги)

Дунд анги ангилал:

  • 1-р байр    А.Амарболд (Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 7а анги)
  • 2-р байр    Ц. Гэрэлт-Эрдэнэ  (Монгол тэмүүлэл сургууль 9а анги)     
  • 2-р байр    Б.Мягмарнаран (Орхон аймгийн Цайхун-Гэгээ сургуулийн 8а анги)
  • 3-р байр    Ж.Сарангуа (92-р сургуулийн 8г анги)
  • 3-р байр    Г.Галбадрах  (Нийслэлийн ЕБ-ын 70-р тусгай сургуулийн 8а анги)

         ЕБС-ийн суралцагчдыг “Монголын нууц товчоон” бүтээлтэй гүнзгий танилцуулах, Мянганы суут хүмүүн – Их эзэн Чингис хааны бага, идэр нас, дэлхийн болон Монголын түүхэнд байгуулсан алдар гавьяаг өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж хамтран ажилласан Олон Улсын Монгол Судлалын Холбоо, “Монголын чацарганы кластер”, “Алтан бэрс” ХХК, “Үлэмж органик” ХХК, “А1 Architects” ХХК, www.bolod.mn сайтын хамт олонд гүн талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл