Chinggis Khaan Heritage & Culture эрдэм шинжилгээний сэтгүүлийн танилцуулга

"CHINGGIS KHAAN HERITAGE & CULTURE" SCIENTIFIC JOURNAL ("ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛ)

Монгол Улсын Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй "Chinggis Khaan Heritage & Culture" сэтгүүл нь Чингис хааны угсаа гарвал, өв, соёл, залгамжлагчдын түүх, Монголын эзэнт гүрний түүхтэй холбогдолтой шинэ судалгаа, түүний үр дүнг хэвлэн, нийтийн хүртээл болгоход оршино. Сэтгүүл нь нээлттэй, өгүүлэл хүлээн авах, хэвлэлд бэлтгэх, хэвлэх хураамжгүй, англи хэлээр хэвлэгддэг, нийгэм хүмүүнлэгийн салбарын эрдэм шинжилгээний сэтгүүл юм.

Бид, уг сэтгүүлдээ нэр хүндтэй түүхчдийн өгүүллийг нийтлэхийн зэрэгцээ шилдэг залуу судлаачдын өгүүллийг ч багтааж, тэдэнд мэргэжлийн гараагаа амжилттай эхлэх шат болох юм. Монголчуудын түүх, өв соёлыг судлан шинжлэгч, Монгол судлалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн судлаачдын бүтээлийг хүлээн авахдаа таатай байх болно. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл