Бүрги эрэг
Төв аймгийн Мөнгөнморьт суманд орших Бүрги эрэг. Бүрги эргийн талаар “Монголын нууц товчоон”-д нийт зургаан удаа гардаг бөгөөд Чингис хааны нутагладаг байсан чухал ач холбогдолтой газар юм. Багануураас Мөнгөнморьт орох замын дэргэд Хэрлэний баруун талд байх 10-аад метр өндөр эргийг Бүрги эрэг мөн хэмээн үздэг.