БИНДЭР ОВОО

Биндэр овоо


Хэнтий аймгийн Батширээт суманд орших Биндэр овоо.
Биндэр овооны талаар түүхч, доктор С.Өлзийбаяр судалгаа хийжээ. Түүний үзсэнээр Биндэр овоо Чингис хааны домог, түүхтэй холбогддог байна. “Энэ нь цагтаа нэлээн алдартай тахил болон мөргөлийн газар байсан бололтой. Биндэр овооны дор жаран хонь, жаран дөрвөн үхрийг булсан” хэмээх мэдээг тэмдэглэн үлдээсэн бол нэрт монгол судлаач Игорь де Рахевилз 1997 оны наймдугаар сард энэ нутгаар аялан явахдаа Биндэр уулыг хоёр ч удаа тахисан баримт байх ба нэг нь Чингис хаанд, нөгөө нь ламын шашны зан үйлд зориулжээ. Хамгийн сүүлийн тахилга нь 1927 онд болсон хэмээн дурдсан байна. Гадны судлаачдын тэмдэглэлээс үзэхэд Биндэр овооны тахилга нь Чингис хаантай салшгүй холбогдох төдийгүй ХХ зууны эхэн үе хүртэл тогтмол хийгдсээр иржээ. Мөн Биндэр овооны тахилга нь агуулгын хувьд Ихэсийн газрын тахилгын хэлбэрийг хадгалдаг нь өвөрмөц ач холбогдолтой юм. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл