БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНААС ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОРУУДЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

         Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймагт баригдаж буй түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын үзэл баримтлалын талаар хэлэлцүүлгийг “Blue Sky” оффисын хурлын танхимд зохион байгууллаа. 
         Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх сумдад баригдаж буй түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын үзэл баримтлал, үзүүлэг дэглэлт, эвент арга хэмжээний саналыг боловсруулах дэд ажлын хэсгийн хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэл болон яамны бусад төлөөлөл, түүхийн салбарын эрдэмтэн судлаачид, төслийн мэргэжилтнүүд оролцов. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл