ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор, профессор Б.Цогтбаатарын удирдсан төслийн 13 хүний бүрэлдэхүүнтэй хээрийн шинжилгээний анги 2020 оны 9 дүгээр сарын 17-ноос 10 дугаар сарын 3-ныг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг дэвсгэр дэх “Ханзатын байц” хэмээх газар археологийн малтлага судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Хээрийн шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор, профессор Б.Цогтбаатар, тус хүрээлэнгийн ЭША доктор Д.Базаргүр, ЭША Г.Батболд, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн ЭША доктор Д.Болдхуяг, Хэнтий аймгийн музейн ЭША Л.Бүрэнтөгс, МУБИС-ийн 3 оюутан, 2 туслах ажилтан, 2 жолооч, 1 тогооч зэрэг нийт 13 хүн ажилласан юм.
Хээрийн шинжилгээний анги Монгол гүрний үеийн 11 булшийг малтан судалсны үр дүнд богтого малгай, хоромсого, эмээл, дөрөө, хүрэл толь зэрэг олон сонирхолтой олдвор олсон байна.